Хаулын фэнүүд болон 8+ насны бүх хүнд бэлэглэж болох маш гоё багц маань цөөн тоогоор эргэн ирлээ.🔥
Хэнээс ийм бэлэг авмаар байна? Эсвэл өөртөө бэлэглэчих үү 🫶

•Ном - “Хаулын нүүдэг цайз” эсвэл “Тэнгэр дэх цайз”
•Хаулын нүүдэг цайз киноны аялгуутай эгшигт хайрцаг
•Калсифер хэлбэртэй лааны суурь
•Номд зориулсан пин
•Бэлгийн хайрцаг, тууз

Боолгох номоо сонгоод бэлгийн боолттой хамт сагслаарай.

Бэлгийн багцууд цөөн тоогоор гарлаа!
Хүүхдэд хэрэгтэй эрүүл, бас баяр баясал өгөх бэлэг хайж байгаа бол танд яг тохирох бэлгийг бид бэлтгэлээ.  

12 сарын 10-ыг дуустал хямдралтай үнээр захиалаарай. ☺️

Яагаад манай бэлгийг сонгох хэрэгтэй вэ?

  • Хүүхдийн насанд тохирсон номтой (номоо сонгох боломж)
  • Чанартай, эрүүл япон амттантай
  • Ахин ашиглагдах тааран бэлгийн ууттай
  • Сонирхолтой ид шидийн гацууран модтой
  • Хайраа шингээн бэлтгэсэн хамгийн гоё бэлэг🥰

Номын сонголт👇

79’000 66’000
Сагслах

Бэлгийн багцууд цөөн тоогоор гарлаа!
Хүүхдэд хэрэгтэй эрүүл, бас баяр баясал өгөх бэлэг хайж байгаа бол танд яг тохирох бэлгийг бид бэлтгэлээ.  

12 сарын 10-ыг дуустал хямдралтай үнээр захиалаарай. ☺️

Яагаад манай бэлгийг сонгох хэрэгтэй вэ?

  • Хүүхдийн насанд тохирсон номтой (номоо сонгох боломж)
  • Чанартай, эрүүл япон амттантай
  • Ахин ашиглагдах тааран бэлгийн ууттай
  • Сонирхолтой ид шидийн гацууран модтой
  • Хайраа шингээн бэлтгэсэн хамгийн гоё бэлэг🥰

Номын сонголт👇

79’000 66’000
Сагслах

Хаулын фэнүүд болон 8+ насны бүх хүнд бэлэглэж болох маш гоё багц маань цөөн тоогоор эргэн ирлээ.🔥
Хэнээс ийм бэлэг авмаар байна? Эсвэл өөртөө бэлэглэчих үү 🫶

•Ном - “Хаулын нүүдэг цайз” эсвэл “Тэнгэр дэх цайз”
•Хаулын нүүдэг цайз киноны аялгуутай эгшигт хайрцаг
•Калсифер хэлбэртэй лааны суурь
•Номд зориулсан пин
•Бэлгийн хайрцаг, тууз

Гэрда, Кай хоёр бол маш сайн найзууд. Нэгэн өдөр илбэдүүлсэн толины хэлтэрхий Кайн нүдэнд тусч, түүнийг эргэн тойрныхоо бүх хүнд балмад ханддаг, хүйтэн сэтгэлтэй хүү болгон хувиргав.

Кайг цас мөсний оронд амьдардаг Цасан хатан авч явах хэдий ч, Гэрда найзыгаа эрж олоод хайртай хүмүүстэй нь дахин уулзуулж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Гүнж, нөхөрсөг хоёр шулам, ухаалаг хэрээ зэрэг олон хүн Гэрдад туслах ч аймшигт Цасан хатны гараас найз Кайгаа аварч чадах болов уу.

Дэлхийн уран зохиолын сор болсон бүтээлүүдийг 7-оос дээш насныханд зориулан хялбаршуулж, зургаар баяжуулсан энэхүү цуврал нь бүлэгт ном уншиж эхэлж буй хүүхдүүд төдийгүй томчуудад ч маш сонирхолтой.

Багцын номууд:
- Гэм зэм
- Цөмөөхэй
- Цасан хатан
- Али Баба ба дөчин дээрэмчин
- Аладдин ба шидэт дэнлүү

81’000 72’000
Сагслах

Араб ардын үлгэрийг 7-оос дээш насныханд зориулан зургаар баяжуулж, хялбаршуулан найруулсан хувилбар.

Аладдин нас биед хүрсэн ч эцэг эхийнхээ адил оёдол хийж, гэрийнхнийхээ худалдаанд тус дэм болох битгий хэл, зүүнд утас сүвлэж сурахыг ч хүссэнгүй. Хамаг цагаа гудамжинд тоглон өнгөрүүлэх бөгөөд ингэж яваад Жафар хэмээх эрхэмтэй учирчээ.

Нууц агуй руу орж, шидэт дэнлүү олсон тэр нэгэн үйл явдлын дараа Аладдины ядуу зүдүү амьдрал алга урвуулахын төдийд өөрчлөгдөн, баяжив. Гэвч мөнгөөр (хүслээ шивнээд ч) авч чадахгүй зүйлс гэж бий. Яг л гүнжийн зүрх сэтгэл шиг…

Номын хэмжээ: 125х195мм

Нүүрний тоо: 128 нүүр

Реженси эриний Лондон хотын бүжгийн танхим, зочны өрөөнд хатуу дэг жаяг ноёрхоно. Сурвалжит угсаатай айлын хүүхдүүд тун багаасаа гүн цолтныг хүндэтгэх, ханхүүгийн өмнө ёслох арга барилд суралцдаг юм. Дээдсийн хүрээний, цаасан дээр бичигдээгүй хуулийг бүгд үг дуугүй дагаж мөрдөнө. Жинхэнэ ван хүн түрэмгий бөгөөд хахир зантай байх учиртай. Харин гэрлэх насанд хүрсэн бүсгүй эелдэг байвал зохистой. Гэхдээ хэтэрхий эелдэг байж болохгүй. 

Дафни Бриджертон сүүлийн дүрмийг огтхон ч мөрдөж чаддаггүй байв. Атгасан гар мэт дотно гэр бүлийн найман хүүхдийн дөрөв дэх болон мэндэлсэн тэрбээр Лондоны хамаг л хүсэмжит гоонь эрстэй нөхөрлөж чадсан нэгэн. Дафнигийн нинжин сэтгэл, хурц ухааныг хүн бүр магтах авч түүнд зүрх сэтгэлээ зориулах хүн гарч ирэхгүй л байлаа. Дэндүү шударга зантай Дафни залуу эрсийн сэтгэлийг булаах хайрын тоглоомыг тоглож чадахгүй байсан юм. 

Харин Хастингсын ван Саймон Бассет бол Дафнигаас тэс өөр. Харийн нутгаар аялж явсаар Англид хөл тавиад удаагүй тэрээр хүүхэд насанд нь түүнээс аав нь зайлсхийж байсан шиг гэрлэлт, нийгмийн харилцаанаас хол байх зорилготой байв. Дотнын андынхаа охин дүүтэй танилцсанаар зорилгоо хялбар биелүүлэх боломж гарч иржээ. Хэрэв Дафни түүнтэй хуурамчаар үерхэж буй дүр эсгэхийг зөвшөөрвөл охиноо танилцуулах гэсэн ээжүүд Саймоныг мөрөөр нь орхих болно. Харин Дафнигийн хувьд нэр хүнд нь өсөж, сайн ханьтай болох магадлал нь нэмэгдэнэ. 

Тэдний төлөвлөгөө эхэн үедээ тун амжилттай хэрэгжиж байв. Гэвч Лондоны дээдсийн, гялалзсан, хов живээр дүүрсэн, харгис ертөнцөд ганцхан үнэн бий: Хайр дурлал ямар ч дэг жаягт баригддаггүй юм. 

Хавтас: Зөөлөн хавтастай
Хэмжээ: 145х210мм
Нүүрийн тоо: 420

Танд амьд явах тоотой хэдхэн өдөр үлдсэнийг мэдвэл та юу хийх вэ?

Карнеги Меллоны их сургууль олон жилийн турш “Сүүлчийн лекц” цуврал илтгэлийг зохион байгуулжээ. Хэрвээ таны сүүлчийн боломж гэдгийг мэдэж байх аваас хүн төрөлхтөнд ямар эрдэм ухаанаа хуваалцах вэ? Хэрвээ танд маргааш гэж үгүй бол хойч үедээ юуг өвлүүлэн үлдээхээ төсөөлөхийг илтгэгч профессоруудаас хүсдэг байв.

Эдгэршгүй хорт хавдартай хэмээн оношлогдсон профессор Рэнди Пошийн хувьд үүнийг төсөөлөх шаардлагагүй байлаа.

Түүний сүүлчийн лекц хошин мэдрэмж, урам зориг, мэргэн ухаанаар дүүрэн байж олон хүний амьдралыг өөрчлөх давтагдашгүй бүтээл болжээ.

/126 өнгөт нүүртэй, хатуу хавтастай, 190х140мм хэмжээтэй/

Кокогийн алдартай 30 эшлэлд орчин цагийн хэв маягийг шингээн, зөвлөгөөг нь өнөө цагт тааруулан шинэчилж энэхүү номыг уншигч танд өргөн барьж байна.

Нэгэн зууны тэртээ, Коко Шанел эмэгтэйчүүдийн хувцасны донж маягийг эрс шинэчилжээ. Тэрээр эрэгтэй загварын хэв маягийг шингээж, эмэгтэйчүүдийг бариу корсетоос ангижруулахыг хүссэн бөгөөд түүний торгон нарийн мэдрэмж загварын чиг хандлагыг бүхэлд нь өөрчилсөн нь одоо ч үнэ цэнтэй хэвээр байна. Дэгжин хар даашинз, 2.55 цүнх, хоёр өнгийн шаахай зэрэг алдартай бүтээл нь хувцас загварт үнэтэй хувь нэмэр оруулж, Кокогийн нэр хүндийг өндөрт өргөжээ.

Түүний үл хуучрах гайхамшигт зөвлөгөөнүүд нь “je ne sais quoi” буюу үгээр илэрхийлшгүй үнэ цэнийг өдөр бүр бидэнд өгсөөр байна гэдэгт итгэлтэй байна.

Загвар бүтээгчид ертөнцийг бүтээж, загварчлах сэтгэлгээ асуудлыг шийддэг гэвэл та санал нийлэх үү?

Ажлын байр, гудамж талбай, гэр орон эсвэл алганд багтах ухаалаг утас, сууж буй сандлаа нэг хараарай. Энэ бүгдийг хэн нэгэн бүтээж, загварыг нь гаргасан. Загвар бүр бүтээгчийнхээ эсвэл бүтээж буй багийн шийдвэрлэхийг хүссэн ямар нэг асуудлаас эхлэлтэй байдаг. Таны асуудалд ч мөн шийдэл бий.

Стэнфордын их сургуулийн профессор Билл Бернэтт, Дэйв Эванс нар энэхүү номдоо хэн, хаана, юу хийж байгаа, эсвэл амьдралынхаа төлөө юу хийсэн, хөгшин, залуу гэдгээс үл хамааран амьдралыг утга учиртай, сэтгэл хангалуун байлгахад загварчлах сэтгэлгээ хэрхэн тусалж болохыг харуулжээ. Тэд гайхамшигтай технологи, бүтээгдэхүүн, хүрээлэн буй орчныг бүтээдэг загварчлах сэтгэлгээг ашиглаж сэтгэл хангалуун, баяр баясгалантай, бүтээлч амьдралыг цогцлоох боломжтойг олон зуун оюутны баялаг туршлагаас үндэслэн боловсруулсан арга барилаараа нотолж чадсан юм.

Нийтлэлийн булан
Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

10 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 7’000₮.